Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 орчим улсын 2,5 тэрбум иргэн коронавирусийн вакцин авах боломжгүй байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус, ЮНИСЕФ-ын гүйцэтгэх захирал Генриетта Фор нар хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
“Дэлхийн ДНБ-ий 60%-ийг эзэлдэг 10 улсад 128 сая буюу нийт вакцины ¾-ийг хийгээд байна” гэжээ.
Энэ байдал хэвээр үргэлжилбэл вирусийг цаашид мутацлагдаж, вакцин нэмэргүй болох, түүнчлэн дэлхийн эдийн засаг дахин сэргэхэд таагүйгээр нөлөөлөх таагүй нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ вакцинжуулсан улс орнуудын Үасгийн газрыг COVAX механизмаар дамжуулан вакцинаа хуваах, түүнчлэн коронавирусийн вакцин үйлдвэрлэгчдыг хязгаарлагдмал нөөцөө шударгаар хуваарилахыг уриалсан байна.