2021-02-11 17:421min00

Хөдөлгөөнт шуурхай штаб нисдэг камераар иргэдийн хөдөлгөөнийг хянаж байна

fb53ad17cd2300dab60b9a220cf562f3_x3

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт шуурхай удирдлагын байранд штаб байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг хөдөлгөөнт штабд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хөдөлгөөнт шуурхай штабд иргэдийн хөдөлгөөнийг өргөгч камер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хянах ажлыг зохион байгуулж, УОК, НОК-ын Шуурхай штабуудтай холбогдож шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй