Статистикийн мэдээллийн нэгдсэн санд “Ковид19-ийн нөлөөллийг тодорхой өрхөд суурилсан судалгаа”-г байршуулжээ. Дээрх судалгааг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлчийн судалгааг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-15 хооронд хийсэн бөгөөд 1147 өрх хамрагдсан байна.
Ирэх сарын өрхийнхөө санхүүд хэр санаа зовж байна? Гэсэн асуултад улсын хэмжээнд 20 хувь “их санаа зовж байна” гэж хариулсан бол хотын иргэдийн 19, хөдөө орон нутгийн иргэдийн 21, ядуу иргэдийн 26, ядуу бус иргэдийн 18 хувь нь их санаа зовж байна гэж хариулсан байна. “Зарим талаараа санаа зовж байна” гэсэн иргэд 21-27 хувийг эзэлж буй бол “бага зэрэг санаа зовж байна” гэх иргэд 32-34 хувь байна. Харин “Санаа зовохгүй байна” гэж 14-30 хувь нь хариулсан байна.
Хөдөө аж ахуйн орлого 77 хувиар буурсан бол хөдөө аж ахуйн бус бизнесийн орлого 86 хувиар, иргэдийн цалингийн 38 хувиар буурсан байна.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сан