2021-02-11 08:481min00

МҮОХ, Монголын боксын холбоог олимпийн наадамд амжилттай оролцоход хамтран ажиллана

602468415498e

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч /МҮОХ/ Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч Төмөрийн Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа.

Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар уулзалтын үеэр “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажил болон баг, тамирчдаа олимпийн наадамд амжилттай оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчдын хувьд “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмуудад дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм.

Б.Эрдэнэ