Хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 14 чиглэлийн байгууллага

2021-02-10 14:49
hul

Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх эцсийн шийдвэр өнөөдөр гарлаа.

Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд:

  • Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /”УБТЗ” ХНН, “Чингис хаан”,
  • ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Биокомбинат”
  • ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар,
  • НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  • УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  • Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  • Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  • Банкны цахим болон автомат тооцооны машин
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  • Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  • Оршуулга

Л.Баяр