2021-02-10 10:421min00

Германд вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд коронавирусийн Британийн хувилбар илэрчээ

ih

Германд ахмадын асрамжийн газар вакцин хийлгэсний дараа 14 өндөр настнаас коронавирусийн Британийн омог илэрчээ. Тэдэнтэй хавьтсан бүх хүмүүс болон өвчтөнүүд бүгд хөл хорионд байгаа аж. Коронавирусийн ноцтой шинж тэмдэг тэднээс илрээгүй байна. Тэд хамгийн сүүлд нэгдүгээр сарын сүүлчээр BioNTech/Pfizer-ийн хоёр дахь тунг хийлгэжээ.

COVID-19-ийн Британийн хувилбар энгийнхнээс илүү халдвар тараах чадвартай. Гэвч Европ, Америкийн шинжээчид коронавирусийн эсрэг вакцин энэ омогт үр дүнтэй гэж өмнө нь мэдээлж байсан аж.

 

Орчуулагч: Марта

Эх сурвалж: Mir24.tv

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй