2021-02-10 09:281min00

Турк Улстай соёлын харилцааг эрчимжүүлж, хамтарсан үзэсгэлэн гаргах талаар тохиролцлоо

602266a86c990

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааг нэмэх, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарахаар тохиролцов. Энэ хүрээнд ойрын хугацаанд Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Турк улсын Олон улсын эдийн засгийн зөвлөлийн цахим уулзалт зохион байгуулна. Түүнчлэн соёлын харилцааг эрчимжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гарган ажиллахаар тохиров.

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй