Нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл өчигдөр оройны байдлаар 87 хувьтай байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй. Нийт 12 хоногийн хугацаанд өрх бүрээс насанд хүрсэн нэг иргэнийг шинжилгээнд хамруулах билээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл:
- Багануур 70 хувь,
- Багахангай 100 хувь,
- Баянгол 80,
- Баянзүрх 70,
- Налайх 90,
- Сонгинохайрхан 90,
- Сүхбаатар 95,
- Хан-Уул 85,
- Чингэлтэй 100 хувьтай хангаад байна.
Л.Баяр