Британийн саятан Францад 11 жилийн турш шилтгээн барьтал шүүхээс нураахыг үүрэгджээ

2021-02-10 07:391min0
house

Францын Грасс хотод Британийн саятан Патрик Дитер 64 сая ам.долларын өртөгтэй тансаг шилтгээн бариулжээ. Гэвч тэрбээр шүүхийн шийдвэрээр энэ шилтгээнээ нураахаас өөр аргагүй болжээ.

Францын Дээд шүүхээс энэ шилтгээнийг ойн хамгаалалттай зурваст зөвшөөрөлгүй барьсан гэдэг шалтгаанаар буулгах шийдвэр гарагсан байна. Дитерт шүүхийн шийдвэрийг биелүүлэх 18 сарын хугацаа өгчээ.

Шилтгээний эзэн 2016, 2017 оны сонсголын үеэр барилгын ажлын зөвшөөрөл авахаа мартаад, шүүхийн шийдвэрийг тоолгүй барилгаа үргэлжлүүлсэн гэдгээ хүлээсэн байна.

Энэ газарт барилгын ажил 2000-2011 он хүртэл үргэлжилжээ. Шилтгээн лоунж, номын сан, XV зууны камин зуух, дарсны заалтай агуулах, Итали цэцэрлэгийг харж болох гал тогоо гээд анхаарал татах олон зүйл бий. Нэг дор 36 зочин хүлээн авах чадалтай аж.

 

Орчуулагч: Марта

Эх сурвалж: korrespondent.net

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй