Монгол цэргийн нэгдсэн холбоо, Армийн ахмад холбоочдын нийгэмлэг, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн ахмад ажилтнууд хандивын аянд нэгдэж, эд материалын болон мөнгөн хөрөнгийн тусламж үзүүллээ.
Тодруулбал, 900 000 төгрөгийг бэлнээр, 500 ширхэг тугал, хурга, ишигний нэмнээ, 80 ширхэг ажлын бээлий, 60 ширхэг хөвөнтэй бээлий, 2000 ширхэг амны хаалт, хайрцаг шүдэнз хандивласан юм.
Хандивыг Улсын онцгой комисс, өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ, Баянхонгор аймаг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант хорооны малчдад хүлээлгэж өглөө.
Онцгой байдлын ерөнхий газар