Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 18,871 шинжилгээ хийлээ. Ингээд 47 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,120 болсноос дотоодын халдварын тоо 1,610 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 485 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2,120 үүнээс эдгэрсэн 1546 буюу 73 хувь байна.
–Улаанбаатар 47 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна.
Үүнийг задалбал:
- “Элизабет” хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
- “Си Жи Эс эмнэлэг”-т найман тохиолдол бүртгэгдсэн.
Өмнөх батлагдсан тохиолдлоор тусгаарласан ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна.
Улаанбаатар хотод 13 голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр голомт нэмэгдээд байна.
Л.Баяр