Дорноговь аймгийн ИТХ-аас тус аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахаар болжээ.
Энэ асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Мэргэжлийн хяналтын газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй уулзсан байна.
Өмнө нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 2013 оны 01 дүгээр сарын 31-ний хооронд Сайншанд сумын ттавдугаар багийн иргэн Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй үхсэн 19 тугалын хорогдол гарч байсан юм. Үүний дагуу тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын оролцоотой Ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гаргаж байсан юм.
Дорноговь аймаг ИТХ