Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,120 болсноос дотоодын халдварын тоо 1,610 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 485 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 1
- Хүнд 4
- Хүндэвтэр 80
- Хөнгөн 476 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2,120 үүнээс эдгэрсэн 1546 буюу 73 хувь байна.
Л.Баяр