Хадгаламж, зээлийн хоршоодын тоо 2020 онд өмнөх оныхоос 4.6 хувиар цөөрч, 249-д хүрч, 72 651 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ.
ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оныхоос 14.9 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 182.2 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна.
Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 6.9 хувиар ихсэж 167.6 тэрбум төгрөгт хүрснээс 4.4 хувийг чанаргүй зээл эзэлж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Салбарын нийт хадгаламж эзэмшигч 35 870 байгаа бол зээлдэгчд 35 827 байна.
Санхүүгийн зохицуулах хороо