Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай өнөө өглөө уулзалт хийв. Уулзалтын үеэр “Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагудын оролцоо чухал гэдгийг онцоллоо.
Нээлттэй явуулсан хэлэлцүүлгээр
-Төрийн хариу үйлдэл удаан байдаг,
-Цахим шилжилтийг ухаалгаар хийх,
-Vision fund байгуулах,
– Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах
-Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах
-Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих
-Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах Монгол мөрөөдлийг бий болгох
-Nest хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байхыг уриаллаа.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн Газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа.
Мөн оролцогчдоос гарсан цахим мөнгө, цахим гарын үсэгтэй холбоотой асуудлыг дараагийн Засгийн Газрын хуралдаанаар follow-up хийж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Shared Vision Fund-ийг байгуулах чиглэлээр судалгаа хийж танилцуулах ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд хариуцууллаа.
Ирээдүй, хойч үед маань технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарын системийн өөрчлөлт хэрэгтэйг онцоллоо.
Б.Ирээдүй