Хятад улс ДЭМБ-ын дэмжлэгтэй COVAX олон улсын механизмын хүрээнд хөгжиж буй орнуудад коронавирусийн халдварын 10 сая тун вакцин нийлүүлэхээр бэлтгэж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь лхагва гарагт мэдэгдэхдээ эдгээр вакциныг хөгжиж буй орнуудад нийлүүлэх гэнэ.
COVAX механизм нь 3-3 дугаар сард хөгжиж буй орнуудыг вакцинаар хангах хүндхэн шаардлагатай тулгарсан гэнэ. 10 сая тун вакцин нийлүүлэх нь тус байгууллагад вакциныг боломжийн үнээр хангах, түүнчлэн дэлхийн эрүүл мэндийн системд хувь нэмрээ оруулах чухал алхам болно гэжээ. ДЭМБ-аас Хятадын бэлдмэлүүдийг яаралтай үед хэрэглэхийг зөвлөх жагсаалтад оруулахаар ажиллаж байна.