Бөмбөгөр, Шонхор зэрэг Чингэлтэй дүүрэг дэх зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Уртасгасан цагийн хуваар энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор ийнхүү хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийж, дараах хуваарийг гаргажээ.
Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.