Сүүлийн 24 цагт 16960 шинжилгээ хийсэн бөгөөд шинээр 31 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Өмнөх батлагдсан тохиолдлоор тусгаарласан ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотод шинээр хоёр том голомт нэмэгдлээ.
Тодруулбал, “Монгол шир” ХХК-ийн компанид ажилладаг хүн хоёрдугаар сарын 1-ний шөнө нэлээд хүндэвтэр байдалтай ХӨСҮТ-д ирж, онош батлагдсан байна. Ингээд арьс ширний үйлдвэрийн хавьтал болох 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрсэн.
Эгзэгтэй салбар буюу Амгалан амаржих газарт тандалтын шинжилгээ хийхэд өнөө өглөө хоёр хүний онош батлагдсан байна. Тус эмнэлэгт нийтдээ 234 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрлээ. Нэг нь амаржих газрын сургалтын ажилтан юм. Тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, хавьтлуудыг тусгаарлаж байгаа ажээ.
Л.Баяр