2021-02-03 21:191min00

Хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ” зарчмаар оношилгоог зохион байгуулна

covid-19-шинжилгээ-580x365

Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.

Хөл хорионы үеэр 420 мянган айл өрхийн хүрээнд оношилгоо эмчилгээний ажлыг хүндрэл бэрхшээл гарахгүй байхаар үе шаттай зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд нийт шинжилгээний 73 цэг байршуулах бөгөөд өдөрт 42 мянган шинжилгээ авахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй