УОК-оос Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн талаар УИХ-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тэрээр “Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг Бөхийн холбоо, холбогдох байгууллага, хөдөө орон нутгаас ирүүлсэн. Үүнийг УОК судалж үзээд хөл хорионы үед бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй бөгөөд боломжгүй гэж үзсэн. Хөл хорио тогтоож, сар шинийн баяр тэмдэглэхгүй, бөхийн цол, чимэг олгохгүй тохиолдолд бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй үзэж байна. Зохион байгуулах боломж нөхцөл байна уу гэдэг талаас нь судалж үзсэн. Гэхдээ бүх нийтийн бэлэн байдал зарласан учраас зохион байгуулах шаардлагагүй гэж эцэслэн шийдвэрлэсэн учраас бөхийн барилдаан болохгүй гэж ойлгоорой” гэлээ.
Л.Баяр