БЗД-т коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Ингээд “Маш өндөр эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын үеийн эрсдэлийн 2 дахь шатны үнэлгээг хийхэд “Маш өндөр” эрсдэлтэй гарсан байна.
Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүрэг дэх Цагдаагийн газар, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан Загалмай хорооны алба хаагчид оролцож дүүргийн эрсдэлийн төвшинг тогтоосон байна.
Л.Баяр