УОК өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар товложээ. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлсэн байна.
Уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм.
Л.Баяр