“Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 иргэнээс коронавируст халдвар илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол илэрсэн хэмээн мэдээлсэн нь иргэдийн дунд эргэлзээ дагуулаад байна.  Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.

 “2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн дотоодын халдвар илэрснээс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн тохиолдол нас барсан. Үүний хоёр нь коронавирусээр өвчлөөд эдгэсний дараа, хоёр нь коронавирус халдвараар оношлогдоод эмчлэгдэж байхдаа нас барсан. Энэ хоёр хүн мөн л архаг хууч өвчтэй өндөр настай хүмүүс байсан. Нас барсан тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сарын 25, 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-нд нас барсан. Тухайн үед нь өдөр өдрөөр нь хэлсэн. Өнөөдөр нийлүүлээд дөрвөн тохиолдлын талаар мэдээлэл өгсөн юм.

“Тоёоко Инн” зочид буудалд:

Бид халдвар гарсан даруйд ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. Сүүлийн гурав хоногт 35-37 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэж, тусгаарлана. “Тоёото Инн” зочид буудалд 300 гаруй хүний тусгаарласан. Тэр дундаа сүүлийн долоо хоногт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарласан. Эндээс илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн. Сүүлийн хоёр хоногт 70 орчим тохиолдол илэрсэн учраас маш олон хавьтлыг тусгаарласан. Ойрын хавьтлын анхан болон хоёр дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж хоёр удаа шинжилгээ аваад сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалтад дахин 7 хоног байлгаж байгаа. Тиймээс “Тоёото Инн” зочид буудалд халдвар голомтлон бус хавьтлуудаас илэрсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн