Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байгаа талаар хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Хөл хорионы дэглэмийг бууруулсны дараа үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед халдварын тохиолдол ихээр нэмэгдсээр байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрсэн. Цаашид ч мөн нэмэгдэх хандлагатай байгаа.
Одоогийн байдлаар долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байна. БЗД-ийн голомт үүсэхээс өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо дунджаар 250 орчим байдаг байсан. Харин одоо дахин нэмэгдсэн” гэлээ.
Л.Баяр