Гэр нь шатсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өргөө гэртэй болгожээ

2021-02-02 12:501min0
060f4d6dfe782c44749c6d6205c29be4dd12e6a9

Тог цахилгааны асуудлаас шалтгаалж /2020.12.30/ гэр нь шатсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э-г орон гэртэй болгож, дулаалгын иж бүрэн багцыг суурилуулж өгчээ.

Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв” ТББ-ын тэргүүн Х.Мөнхцэцэгийн уриалгын хүрээнд чамгүй хандив цуглаж, ийнхүү нэг өрх бүл өргөө цагаан гэртэй болж байна.

Иргэн Э-г гэртэй болгоход орон нутгийн зүгээс 1.2 сая төгрөгийн дэмжлэгийг олгохоор болсон бол “Утаагүй Баянхонгор” төслийн хүрээнд дулаалгын иж бүрэн чип багцаар хангаж өгчээ. Мөн түүний анги хамт олноос 660 мянган төгрөг, “Дэлгүүрүүдийн холбоо”-ноос 300 мянган, хайрцаг сүү, тавгийн идээ хандивласан бол найз нөхөд нь шинэ гэрийг нь засч тохижуулж өгсчээ.

Баянхонгор аймаг : МОНЦАМЭ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй