Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-үүд тус тус батлагдсан.
Иймд хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж байгуулага бүр Хүүхэд хамгааллын бодлого, дүрэм боловсруулж мөрдөх, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллахыг уриалж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4071 төр, хувийн хэвшлийн байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн эрх ихээр зөрчигдөх болсон өнөө цаг үед байгууллагуудын дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, зөвлөлөөр дамжуулан хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар ажилтан албан хаагчдын ажлын бүтээмж өндөрсөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэг багасах боломжтой гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.