Өнгөрсөн 24 цагт 13 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2021-02-02 11:481min0
emneleg

Сүүлийн 24 цагт 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,832 болсноос дотоодын халдварын тоо 1,323 боллоо. Өнгөрсөн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,832 үүнээс эдгэрсэн 1371 буюу 75 хувь байна.

Шинээр илэрсэн 18 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1,323 боллоо.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй