Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Токио-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.
Үүнд:
1. Тусгай үүргийн нислэгт суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусний шинжилгээг заавал өгсөн байна.
2. Нислэг хийгдэх өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавирусний халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
3. Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.
4. Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусний шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.
Коронавирусний шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг ЭНД -ээс харна уу.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ