Казахстаны мисс-2019 тэмцээний сүүлийн шатанд шалгарч байсан, Кызылродын мисс-2017-ын ялагч бүсгүй Гульнур Нуртаза Кызылрод хотын нэгэн кафены гал тогоонд аяга сав угаагчаар ажилладаг.
Тэрбээр энэ жил 20 нас хүрнэ. Хоёр сарын өмнө эхийгээ алджээ. Харин аав нь хоёр жилийн өмнө өөд болсон байна. Тиймээс тэрбээр гэр бүлээ тэжээхээс өөр аргагүй болжээ. Гэвч гоо бүсгүйн тэмцээнд шалгарч байсан энэ охинд ажил олно гэдэг хэцүү. Яагаад гэвэл эрчүүд түүнийг хоргоож, дотно харьцаанд орсноор мөнгө санал болгоно. Тиймээс бүсгүй кафед гал тогоонд ажиллахаар шийджээ.
Интернэтээр Гульнур Нуртаза бүсгүйг гал тогоонд сармис цэвэрлэж байгаа бичлэгийг цацсан байна.