Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн коронавируст халдварын тоо өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа талаар хэллээ.
Тэрбээр “Сүүлийн үед халдварын тоо эрс нэмэгдэж, ажиглан тусгаарлах байранд авсан хүмүүсээс ихэвчлэн халдвар илэрч байгаа ч гэсэн тэдгээр хүний хоёрдогч, гуравдагч хавьтлын тоо нэмэгдээд явдаг. Энэ халдвар хүн ардын дунд тархах эрсдэл маш өндөр байна. Өчигдөр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийхэд “Нийслэлийн хэмжээний халдварын тархалт гарахад бэлэн болсон байна” гэж дүгнэлээ. Мөн нийслэлд өвчлөл нэмэгдээд байвал эмнэлгийн бусад төрлийн тусламж үйлчилгээ хүндрэх эрсдэлтэй байна” гэлээ.
Л.Баяр