2021-01-30 11:091min00

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүнээс коронавирус илэрлээ

5f916c1f02e8bd753c1451bc

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.30/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Дорноговь аймагт замын ажил хийхээр явсан хүмүүсийн дундаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан.

Б.Эрдэнэ