Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.30/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Сүүлийн нэг хоногт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Мөн ХӨСҮТ-өөс 24 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувьд эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.
Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 408 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн байна.
Б.Эрдэнэ