Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.30/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Дээрх тохиолдолын дөрөв нь “Интермэд” эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүс аж. Тухайлбал “Интермэд” эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн тест эерэг гарлаа. Мөн баталгаажуулах PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийхэд эерэг гарч онош батлагдан, ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлажээ.
Б.Эрдэнэ