Сүүлийн 24 цагт 15202 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Үүнийг задалбал:
- Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ийн нэг ажилтнаас халдвар илэрсэн.
• Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео миксис пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
• Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Эх үүсвэр нь Улаанбаатар хот учраас Улаанбаатарт бүртгэгдэж явна.
• Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны
албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр