Аймгийн Онцгой комиссын 2021 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрийн хаягаар очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлд PCR шинжилгээг авахаар боллоо.
Энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 14 автобусаар нийт 585 иргэнийг татан аваад байгаа юм. Эдгээр иргэдийн давтан шинжилгээ хийлгэх хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Шинжилгээний хариуг утсаар болон цахимаар илгээнэ. /Сумын иргэдийн давтан шинжилгээг сумын Эрүүл мэндийн төвүүд зохион байгуулна./
Дорнод аймгийн Шуурхай штаб 7058-3366 7058-4647
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар