2021-01-27 20:471min00

Завхан аймагт Улаанбаатараас очсон гурван иргэний хариу түргэвчилсэн оношлуурай эерэг гарчээ

zawhan

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг нийслэл хот руу явуулж байна.

Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. 

Л.Баяр