Баянгол дүүргийн 4, 5, 10 дугаар хороонд тус бүр нэг, нийт гурван халдвар гарсан тул тус хороодыг хамгаалалтад авлаа.
Дээрх хороодын иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Л.Баяр