Бен Аффлек дахиж хүнтэй суухгүй гэж амлажээ

Америкийн жүжигчин Бен Аффлек жүжигчин Ана де Армасаас салснаасаа хойш дахин хүнтэй суухгүй гэж ам өчиг өгчээ. Энэ тухай жүжигчний найз нь The Mirror хэвлэлд дуулгасан байна.
Аффлекийн найзууд ч түүнийг одоо ямар нэгэн харилцаа тогтоохгүйгээр өөртөө анхаарч, үр хүүхдүүддээ цаг гаргах ёстой гэж үзжээ. “Бен өөрөө ч хэсэг хугацаанд ганцаараа байх нь зөв гэдгээ хүлээн зөвшөөрсөн” хэмээн эх сурвалж мэдэгджээ. Тэрбээр гайхамшиг тохиож, Армас эргэж ирэхгүй л бол өөр хүнтэй нийлэх бодлого алга гэсэн аж.