Нью-Йорк хотод үйлчлэгч эмэгтэй элит байрнуудын цэвэрлэгээг үйлчилгээг 20 жил хариуцан, ажилдаа үнэнч зүтгэснийхээ төлөө пентхаусын түлхүүр хүлээн авчээ.
Роза хэмээх энэ эмэгтэй 20 жилийн турш хотын орон сууцны элит цогцолборын нэгийг цэвэрлэжээ. COVID-19 цар тахлын улмаас тэрбээр мөнгөгүй, ажилгүй болсон ч оршин суугчид нь түүнийг зүгээр орхихыг хүссэнгүй.
Розаг хүрч ирээд, худалдан авагчид үзүүлэхийн өмнөхөн пентхаусыг нь цэвэрлэж өгөхийг хүсчээ. Гэвч энэ нь эмэгтэйтэй уулзаж, шинэ байрных нь түлхүүрийг гардуулах шалтгаан байсан аж.
Эмэгтэйн энэ байрыг 2 жилээр түрээслэн авчээ. Гэвч энэ бол Розагийн гэр бүлийнхэнд том дэмжлэг юм.
“Түүнд бүгд хайртай байдаг. Тиймээс бид бүгдийн төлөө ихийг хийсэн энэ эмэгтэйн ачийг хариулъя гэж шийдсэн. Тэр өөрөө пентхаустай болно гэдгээ ч төсөөлөөгүй яваа” хэмээн оршин суугчдын нэг нь түлхүүр гардуулахын өмнө ярьжээ.
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид элит цогцолборын оршин суугчдыг маш өгөөмөр сэтгэл гаргалаа хэмээн үнэлжээ. Зарим нь видеог үзсэний дараа хүмүүст итгэх итгэл найдвар нь сэргэлээ гэжээ.