Орост яг одоо ямар үйлдвэрлэл хамгийн эрэлттэй байна вэ? Бичил бизнест ямар төрлийн үйлдвэрлэл эхлэх нь дээр вэ? Юунд анхаарах хэрэгтэй вэ?
Өдгөө шинэ бизнес эхэлье гэхээр хамгийн түрүүнд худалдаа, эсвэл үйлчилгээний хувилбар санаанд ордог. Үнэхээр ч аргагүй. Учир нь ямар ч үйлдвэрлэлийг явуулахад төвөгтэй. Энэ салбарт зөвхөн үйлдвэрлэлийн явцыг төдийгүй юу үйлдвэрлэж эхлэхээ, хэрхэн үйлдвэрлэхээ, бусдаас хэрхэн ялгарахаа, эцэст нь хэрхэн борлуулахаа шийдвэрлэх хэрэг гардаг.
Тэгвэл яагаад үүнд ийм их хүч зарцуулах хэрэгтэй гэж? Томоохон, туршлагатай бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийн бизнесээс яагаад татгалздаггүйг л сана. Яагаад гэвэл энд илүү их ашиг байдаг юм. Ялангуяа өөрийнхөө хийх зүйлийг олоод, байнгын сувагтай болсон цагт ашиг тасарна гэж үгүй.
Дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээс татгалздаг бас нэг шалтгаант гарааны их хэмжээний хөрөнгө оруулалт байдаг. Ихэнх мөнгийг түрээсэнд төлөх хэрэг гарна. Учир нь тоног төхөөрөмжийн байр, агуулахын байр, үйлдвэрлэл явуулах суурь машин зэрэг хэрэг болно. Гэвч үнэн хэрэгтээ үйлдвэрлэлийн бүх төрөл их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй юм. Бүх зүйл таны сонгосон зүйлсээс шалтгаална. Мөн гараанд хэрэглэх зардлуудаа ч танах боломжтой. Жишээлбэл, зарим хүн үйлдвэрлэл явуулахдаа өөрийн гараашаа ашиглаж, түрээсийн төлбөр төлөхгүй байж болдог.
Энд гараашаас эхэлж болох хэдэн бизнес санааг орууллаа. Үүн дээр шинэ бизнес эрхлэгчид их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй, олон ажилтан хөлсөлж, том байр түрээслэх шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.
Үйлдвэрлэлээ та юу үйлдвэрлэж байгаагаас шалтгаалан өргөжүүлэх боломжтой. Зүгээр л төрөл зүйлээ өргөжүүлэх буюу хэмжээг нь нэмэгдүүлэх замаар ашгаа нэмнэ гэсэн үг.
Бяслагны үйлдвэрлэл
Орост бяслаг тун хүнд байдалд байгаа. Ялангуяа сүүлийн үед хоригт ихээр өртсөн. Гэхдээ энэ нь эх орны үйлдвэрлэгчдэд ашгаа өгөх боломжийг нээж байна. Орон байрны нөхцөлд бяслаг үйлдвэрлэл идэвхжсэн. Бяслаг чанах болон бусад чиглэлийг хослуулсан бизнесийн шинэ төрөл бий болсон. Дээр нь энэ бүтээгдэхүүн өөрөө манай улсын хүнсний зах зээл дээр маш эрэлт хэрэгцээтэй байсан, одоо ч хэвээр байгаа. Статистикаас харахад Орост хатуу сортын бяслаг нэлээд эрэлттэй байдаг болохоор үүгээр бизнесээ эхлүүлэх нь дээр.
Үнэн хэрэгтээ энэ бизнес фермерүүдэд илүү тохиромжтой. Учир нь өөрсдийн гэсэн аж ахуйтай нөхцөлд үйлдвэрлэлийн материалын зардал эрс багасна. Гэхдээ практикаас харахад хотын иргэд ч шаардлагатай материалуудаа фермерүүдээс бөөнөөр нь худалдан аваад хийж болж байна.
Байр талбайн хувьд мэдээж бяслагийг гараашт үйлдвэрлэж болохгүй. Гэхдээ том байр ч шаардлагагүй. Тухайлбал хоногт 100 орчим килограмм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 40-өөс дээш м.кв талбайтай байр хэрэггүй. Тиймээс түрээсийн зардал тийм ч их биш гэсэн үг.
Анхлан бяслаг үйлдвэрлэх цех байгуулах хүмүүст юу шаардлагатай вэ?
- Сүү ариутгах сав
- Түүхий эдийн чанарын анализатор
- Бяслаг ялгагч онгоц
- Бяслаг шахах, хэлбэр гаргах пресс
- Давсалгаанд ашиглах онгоц
- Бэлэн бүтээгдэхүүнийг савлах тоног төхөөрөмж.
Дунджаар 700-800 мянган рублийг үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар хагас жилийн дотор хөрөнгө оруулалтаа олох боломжтой. Энд хамгийн гол нь худалдааны байнгын сувгаа зөв, хурдан олох явдал юм. Энэ асуудлыг эртнээс бодож шийдвэрлэсэн байх шаардлагатай.
Бэлтгэсэн Н.Цэндбат