Сүүлийн 24 цагт 7065 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,643 болсноос дотоодын халдварын тоо 1140 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 461 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6 , хүндэвтэр 44, хөнгөн 412 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1643 үүнээс эдгэрсэн 1169 буюу 71.1 хувь нь эдгэрсэн байна.
Л.Баяр