Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 7065 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,643 болсноос дотоодын халдварын тоо 1140 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 461 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6 , хүндэвтэр 44, хөнгөн 412 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1627 үүнээс эдгэрсэн 1169 буюу 70.6 хувь нь эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 16 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
- БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.
- ЭМЯ-ны нэг ажилтан мөн халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.
Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүргүүдэд оршин суудаг иргэд халдварт өрьсөн тохиолдлууд байгаа.
мөн орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 814 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 98 боллоо.
- ХӨСҮТ-26
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- УНТЭ-1өвчтөнд халдвар илэрсэн.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр