АНУ-ын Калифорни муж улсын Плэсер тойргийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд коронавирус тээгч вакцин хийлгэснийхээ дараа нас барсан тохиолдлыг шалгаж эхэлжээ.
Плэсер тойргийн цагдаагийн газраас мэдээлснээр, өнгөрсөн сарын сүүлчээр коронавирусний шинжилгээ өгч, хариу нь халдвартай гарсан эрэгтэй нас барсан байна. Уг эрэгтэй нэгдүгээр сарын 21-нд нас барсан бөгөөд нас барахаасаа хэдхэн цагийн өмнө коронавирусний вакцин хийлгэжээ.
Вакцинжуулалтыг тойргийн эрүүл мэндийн газрын ажилтнууд хийгээгүй гэж цагдаагийнхан мэдэгджээ. Яг хэн хийсэн нь тодорхойгүй байгаа аж.
Эрх баригчид уг эрэгтэй ямар вакцин хийлгэсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “BioNTech” компаниудын гарган авсан коронавирусний вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сард бүртгэсэн. Тус газар мөн Америкийн “Moderna” компанийн бүтээсэн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 24.9 сая гаруй тохиолдол илэрч, 417 мянга гаруй хүн нас баржээ.