2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тохиолдлууд болон түүний хавьтлын маршрутад доорх цэгүүд хамаарч буй бөгөөд иргэн та эдгээр цэгүүдээр зорчсон бол өөрийгөө тусгаарлаж, биеийн байдлаа хянаж, 119 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авна уу.
- Баянгол дүүргийн 12-р хороо, 3, 4-р хорооллын 19-р байрны “Витфарм” эмийн сан
- Баянгол дүүргийн 12-р хороо, 3, 4-р хорооллын Ачлал дэлгүүрийн замын урд байрлах “CU” сүлжээ
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3-р байрны хажууд байрлах “Хас” мини маркет, Шинэ хүнсний дэлгүүр
- Сүхбаатар дүүргийн 3-р хороо 45 байрны доод талын дэлгүүрүүд
- Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төв
- Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чонон бөртэ төвийн цахилгаан бараа засварын газар
- Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Спортын төв ордоны эсрэг талын “Интерном” номын дэлгүүр
- Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн шарын 5-р байрны “Тавин ус” эмийн сан
- Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 50-р сургуулийн ард байрлах “CU” сүлжээ.
Дээрх байршлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой горимын дагуу хийж байна. Тодорхой хугацаанд ариутгал, хадваргүйтгэл бүрэн хийснээр үйл ажиллагааг нь эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.
Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Эх сурвалж: НОК