Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15,546 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 8 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,592 болсноос дотоодын халдварын тоо 1089 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 51 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 1097 хүн эдгэрсэн байна.
Л.Баяр