2021-01-22 11:531min00

Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэрлэсэн 14 жолооч, 21 зорчигчид хуулийн арга хэмжээ авчээ

7a3b9a313530f22882d70bb5e978e51a

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.

Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй