БНСУ-д долоо хоногийн дотор Хойд Солонгосын цэрэг оргож ирсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Оргосон цэрэг 20 гаруй настай бөгөөд Ханган голыг хөндлөн туулсан аж.
Тэрээр Өмнөд Солонгосын харуулын албаны цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна” хэмээн хашгирсан байна. Тус улсын Нэгдсэн цэргийн штаб түүнээс мэдүүлэг авхаар болжээ.
Үүнээс өмнө хоёр улсыг заагладаг голын хэсгээр нэг цэрэг сэлж ирсэн бөгөөд энэ хэсэг хамгийн чанд хамгаалалттай байдаг аж.
Өмнө нь Пхеньяанаас жилд ганц удаа цэрэг оргон ирж байсан бол дээрх тохиолдол анхных юм байна. Тус улсын албан ёсны баримтаар хоёр Солонгос салан тусгаарласнаас хойш Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн эх орноосоо дүрвэн иржээ. Тэдний дийлэнх нь Хятадын нутгаар дамжин ирдэг байна.