Коронавирусийн халдварын үед бохирлогдсон гараар халдвар дамжих эрсдэл хамгийн өндөр. Бохир гараар ам хамар, нүдэнд хүрэх зэргээр халдвар дамжуулна. Гарын илт бохирдоогүй бол спиртэн суурьт ариутгалын бодис хэрэглэж болно. Гарыг бохирдсон тухай бүрт савандаж, бүлээн усаар 30 секундын турш зөв угаах хэрэгтэй.
Хэрэв спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэсэн бол 15 секундын турш гараа хуурай болтол үрнэ гэж ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагийн зөвлөгөөг өглөө.
Л.Баяр