Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Аж ахуй нэгжүүдэд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ – updown.mn

Аж ахуй нэгжүүдэд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ

Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн 7 дахь албан ёсны гишүүн улс болж, 2021 оны эхний өдрөөс энэ хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн хүрээнд, Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний буюу 01 дугаартай АНДХХ-ийн гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-ын гишүүн “Сүмбэр коммодит” ХХК-ний рапсанд олголоо.

Ингэснээр БТКУС-ийн 120051090 кодтой рапс хэлэлцээр хэрэгжихээс өмнө 6%-ийн гаалийн татвартай байсан бол хэлэлцээр хэрэгжсний дараа 100%-ийн гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж байна.

Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан бол БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон. Хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний хөнгөлөлтийг зөвхөн эдгээр орны гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдлэх боломж олгодог нь энэхүү хэлэлцээрийн онцлог юм.

Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн 6 гишүүн улс руу нийт 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэхийн зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байна. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр аварга зах зээлд нийт 5,000 гаруй нэр төлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Б.Эрдэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн