Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 9125 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Тодруулбал:
–Улаанбаатар 9 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
-Монос эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал нийт 4 хүн байна.
-БЗД-ийн Тохижилт үйлчилгээний хоёр ажилтан
-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хоёр хүн байна. Эдгээр хүн бүгд тусгаарлалтад байсан.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,526 болсноос дотоодын халдварын тоо 1025 боллоо.
Л.Баяр